Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Өөрийгөө аврах ямар амархан байна вэ!! 15 цуврал лекцийн 7-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Маш олон чадварлаг хүн бий. Мэдээж бүгд манай бүлэгт байдаггүй. Дэлхий дахинд бий гэх гэсэн юм. Тиймээс та нар өөрсдийгөө их юманд бодох хэрэггүй. “Би” үзэл чинь л та нарт тэгж бодуулдаг юм. Та нарыг юу ч мэдэхгүй байхад, хэнд ч их юм хийж чадахгүй байхад чаддаг гэж маяа л та нарт итгүүлдэг. Дагалдагч гэгдэх хүмүүс чинь чамайг магтаж, хөөргөн, “би” үзлийг чинь улам бүр өдөөж, тэгээд та нар бурууг үйлддэг. Бардам болж, буруу замаар яван, тэднийг бүгдийг нь буруу залдаг.

Зарим нь бүр өөрсдийгөө “Чуа”, Кэү минь ла Чуа гэдэг. “Гэрэлт Дэлхийн Эзэн” гэсэн утгатай. Ийм зүйл хаанаасаа зохиодог байна аа? Яаж ийм “Сан Дэ Чү (Бүтээгч)” гэх мэтийг олдог байна аа? Тэгээд бас “Диваажингийн Бурханы Ханхүү”? Өөр нэг этгээд өөрийгөө Бурханы отгон Хүү, Хаш Эзэн Хааны отгон хүү энэ тэр гэсэн. Хөөрхий хүмүүсийг хуурах гэсэн ямар гээч яриа вэ! Харин би Диваажинг бүхэлд нь шалгаад отгон ханхүүг хэзээ ч хаана ч хараагүй! Би бүх Тэнгэрлэг Хаадаас асуусан: Тэд ийм оршихуйг мэддэггүй. Бурхан отгон хүүтэй гэдгээ мэдэхгүй байж магадгүй юм?!! Эсвэл энэ хүнд жинхэнэ эцэг байхгүй юм уу, эсвэл аав нь хэн бэ гэдгийг мэддэггүй байх. Магадгүй.

Ээ, Бүхнийг Чадагч Бурхан минь. Өнөө үед маш олон хуурамч зүйл хаа сайгүй, аль ч улсад онлайнаар зарагдаж, супермаркетаас, ер хаанаас ч олж авч болно. Гэтэл интернэтээр, газар дээр Буддаг, Бурханыг зарах гэж байгаа ийм дэмий эрчүүд ч байна! Тэд ажилд орохыг хүсэхгүй байх шиг байна л даа, энэ эрчүүд! Арай дэндүү хэцүү ажил байна, хөөе? Ариун болж жүжиглэх нь амархан. Бусдыг ажиллуулж, үнэ төлбөргүй хооллох нь илүү хялбар! Тэд ингэж л боддог. Учир нь би интернэтээр ажилладаг болсноос хойш тэднийг хаа сайгүй харах боллоо. Сүүлийн жилүүдэд интернэтэд ийм зүйл байдаг болсныг би анх удаа л мэдэж байна. Би хаа сайгүй, газар сайгүй шалгасан. Бүгд маш доод түвшнийх, эсвэл Асурийн түвшнийх, эсвэл сувдаг сүнснүүд, сувдаг чөтгөрүүдийн түвшнийх. Ээ Бурхан минь, хаа сайгүй, тэд зүгээр л интернэтэд үсэрч орж ирээд, зай эзэлдэг. Юу ч хамаагүй бичдэг. Тэгээд хүмүүсээс юу гэж гуйдаг гээч? Сувагт минь бүртгүүлээрэй гэнэ.

Ээ Бурхан минь. Зүгээр л гэртээ харь, хүн гуай. Шударга ажил ол л доо. Энэ бүх хоосон нэр, алдар, мөнгийг аваад тамд унахын оронд. Бас бусдыг дагуулан төөрөгдүүлж, тэднийг ч бас өөртэйгөө хамт там руу чирэх юм. Ийм нүглийг та нар хэзээ ч арилгаж чадахгүй. Бүх Буддаг доромжилж, Бурханыг доромжилж, худлаа ярьж, Тэдний Нэр, Байр суурь, Хүчийг доромжилж, их зүйл мэдэхгүй бусад хүмүүсийг, хөөрхий хүмүүсийг хуурч мэхлэх нь маш хүнд нүгэл учраас би та нарт хэлж байна. Бурхан минь, та нар там байдгийг үнэхээр мэдэхгүй л байна даа. Та нар шиг ийм хүмүүст зориулсан там үнэхээр байдгийг би хэлчихье. Хэрэв та нар үнэхээр хүмүүс бол тамаас ирсэн, эсвэл маяагийн төлөө, хуурмаг хааны төлөө ажилладаг нь лавтай. Тийм биш аваас ингэж үйлдэж, ингэж хэлж зүрхлэхгүй. Учир нь там оршдогийг мэдэх байсан, тэнд мөнхөд тарчилна гэдгээ ч ойлгох байсан.

“Бурханы Хүү, Хаш Эзэн Хааны отгон хүүхэд, ер юу ч байсан. Хаанаас олдог байна аа? Энэ бүх нэр цолыг хүртэх ямар гавьяа байгуулсан юм бэ? Дээрээс нь бас Фат Ди Лак нүа (бас Майдар Бурхан), Майдар Бурхан. Энэ Нэрийг хүртэх ямар гавьяа байгуулаа вэ? Яаж зүрхэлнэ вэ? Буддаг ингэж доромжлох ямар бардам, зүрх зоригтой юм бэ? Там гэж юу болохыг чи үнэхээр мэдэхгүй байна аа даа. Нэг өдөр мэднэ ээ. Бүхий л Ертөнцийн Оффисуудад хөндлөнгөөс оролцож би бие махбодыг чинь авраагүй бол чи аль хэдийн үхэх байсан. Тийм ээ, гэмээ наманчилж, засрах цаг гаргаж өгөх гэж би амийг чинь аварсан юм сан. Харин чи үнэт цагаа гүтгэлэг тарааж, хуурамч түүх зохиоход ашиглаад байх юм даа!

Мөн чамайг тамаас гарахад би тусалж чадах байлаа. Гэтэл чи татгалзсан. Чи өөрийгөө миний шавь биш гэсэн. Тэгээд өөрийнхөө худал хуурмаг, ичгүүрийг нуухын тулд намайг бас гүтгэж байна! Намайг шалгах гэж л над дээр очсон гэж хэлсэн. Намайг шалгахыг л хүссэн гэж үү? Гэвч миний Сургаал Номлолыг авч, бас хэв маягийг минь дуурайн, авч гараад өөртөө нэр хүнд, ашиг орлого олоход ашигласан. Гэтэл чамд Дотоод Хүч огт байхгүй, хэн нэгнийг дэвшүүлж, бусдыг чөлөөлнө гэдэг бүр ч хол зүйл. Шударга байна уу? Энэ бол дээрэм. Үүнийг бүх Диваажин мэдэж байгаа! Тиймээс чи тамаас яаж зугтаж чадах вэ дээ? Чи эсэргүүцсэн болохоор тэрхүү үүрдийн тамаас зайлсхийхэд би тусалж чадаагүй. Чи харах болно.

Хэрэв чи өөрийгөө Майдар Бурхан гэж байгаа бол өдийд өөрийгөө хуурамч гэдгийг мэдчих байсан. Тэгэхээр чи мэдээгүй байгаа юм уу? Мэдээж чи хуурамч шүү дээ. Там гэж юу болохыг, ямар нүгэл тамд унагадгийг мэдэж байх байсан. Гэтэл чамд мэдэх юм юу ч алга. Тийм учраас л нэр алдар, ашиг хонжооны төлөө энэ бүх хуурамч зүйлийг хийж зүрхэлж буй хэрэг. Тиймээс энэ бол Будда биш гэдгийг чинь гэрчилнэ. Будда ийм төрлийн зүйл хийдэггүй юм. Чи юу ч хийсэн... Мөн чи аулак (вьетнам)-аар хэрхэн сайн бичихийг ч мэддэггүй.

Өөрийгөө Майдар Бурхан гэж хэлж байж бас Даоизмд нуугдаж байгаа гэсэн. Яагаад нуугдана гэж? Чи ямар зүйл хийсэн юм бэ? Ямар ч буруу юм хийгээгүй юм бол яагаад нуугдах ёстой гэж? Дээрээс нь хэдхэн л дагалдагчтай. Хэн өөрийг чинь хохирооно гэж? Өөр шиг чинь ийм жижиг төмсийг хэн тоож гэм хор учруулах вэ дээ? Тэгэхээр чи Будда биш гэсэн үг. Яагаад гэвэл хэрэв мөн байсан бол чи мэдэх учиртай. Там гэж юу болохыг мэдэх байсан, ямар нүгэл тамд унагадгийг мэдэх байсан. Тэгэхээр чи бүхнийг эсрэгээр нь хийх хэрэгтэй. Чи хэрхэн бичихийг мэддэггүй. Зүгээр л миний бичсэнийг юм уу хэн нэгний бичсэнийг хуулж, дээр нь өөрийнхөө нэрийг тавьдаг. Ичгүүргүй. Будда ийм зүйл хийдэггүй. Энэ бол дэндүү илт. Өөрийг чинь дагадаг сохор хүмүүс хэн болохыг мэдэхгүй юм. Тэд чамайг хэдийнээ орхисон байх. Хэрэв үгүй бол тэд маяатай адил нэг талд байна гэсэн үг. Диваажин надад тэгж хэлсэн. Өөрийг чинь, эсвэл Трань Там, Румаг дагаж байгаа хүмүүс анхнаасаа л маяад итгэдэг байсан учраас та нарт санаа зовоод хэрэггүй гэсэн.

Чамайг “Бүтээгч”, эсвэл Сан Дэ Чү, Кон Будда, бас “Диваажингийн отгон ханхүү”, “нууц Майдар” гэх мэтээр нэрлэдэг. Өө, өөр олон байна. Надад энэ бүхэнд гаргах цаг зав алга. Бид та бүгдийн нэрээр, ижил төрлийн ангиллаар олон ном бичиж болно. Та нар зүгээр л юу ч мэдэхгүй, ямар ч хүч байхгүй. Зүгээр л гарч ирээд том юм ярьж байна. Ау Лак (Вьетнам)-т бид “Хоосон торх хамгийн чанга дуу чимээ гаргадаг.” гэж хэлдэг. Дотор нь юу ч байхгүй. Тэд Тэнгэр, Газраас айхгүйгээр бусдыг хууран мэхэлж, их ярьдаг. Тэнгэр, Газраас айхгүйгээр хөөрхий бусад төрөлтнүүдийг хуурч байна. Та нар харах болно оо. Бид бүгд тийшээ хүрч л таарна. Тэгэхэд та нар мэдэх болно.

Тэгэхээр миний нэрлэсэн энэ бүгд зөвхөн зарим нэг жишээ юм шүү. Өөр олон бий, надад итгээрэй. Та нар өөрсдөө мэдэж байгаа байх. Тиймээс би хэлэх шаардлагагүй. Би бусад гэм зэмгүй хүмүүст л санаа зовж байна. Магадгүй гэр бүл, найз нөхдийн холбоогоор дамжин, иймэрхүү хүмүүсийг дагаж, дараа нь амьдралаа баллах вий гэж санаа зовж байна. Тэд та нараас болж доод ертөнцөд, эсвэл тамд унах хэрэгтэй болно. Та нар энэ талаар бодох хэрэгтэй. Та нар өөрсдийгөө хорлохоос гадна олон хүнийг хохироож байна. Тийм учраас үйлийн үр чинь маш хүнд байх болно. Ийм төрлийн хүмүүс та нар бүгд өөрсдийгөө юу хийж байна гэж бодно вэ? Нэр алдар, олз омгоо яагаад ийм байдлаар хүртэх ёстой гэж? Зүгээр л гараад хүчирхэг том биеэрээ ажил хийж болно шүү дээ. Гараад ажиллаж, бусад бүгдийн адил шударгаар мөнгө олж, үйлийн үрээ цэвэрлэж, өөрт чинь заах жинхэнэ Их Багшийг олж болно. Яагаад хүмүүсийг хуурах ёстой гэж? Юуны төлөө?

Бурхан минь, бүгд эрэгтэй шүү. Ямар нэг эмэгтэй гарч ирээд өөрийгөө Будда хэмээж, надтай өрсөлдөхийг би хараагүй. Зөвхөн эрчүүд. Эмэгтэйчүүд илүү ухаантай байх. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухаантай гэж Ерөнхийлөгч Трамп хэлсэн. Магадгүй Түүний зөв байх. Та нар бүгд буцаад эргэ. Яг одоо! Тамд унахаасаа өмнө, гэмээ хурдан наманчилж чадахгүй болохоос өмнө. Тэрхүү тамд унавал хэзээ ч гарч чадахгүй. Буддын сударт тэгж бичсэн байдаг. Будда юм уу Гэгээнтэн биш байж тийм дүр бүү эсгэ. Учир нь та нар хэн нэгэнд туслахын тулд ямар ч зөв зүйл хийдэггүй. Та нар зүгээр л буруу Ном ярьж, эсвэл хэдэн хөдөлгөөн, чигон зэргийг заадаг.

Би чигоны хэдэн хүн танина. Миний нэг лам шавь чигоноор хичээллэдэг тун агуу хүн. Надад олон жилийн өмнө тэр харуулж байсан. Тэр одоо ч амьд байгаа. Цугларалт болж байхад зарим лам нар гарч ирээд чадах зүйлээ үзүүлэхэд тэр үзүүлсэн юм. Одоо ч эсэн мэнд, миний дэнлүүний үйлдвэрт ажиллаж байгаа. Хүмүүс том жад ашигласан. Хэдэн арван жилийн өмнөх бичлэг нь одоо ч байгаа байх. Магадгүй урт нарийн төмрийг хоолой руугаа хийдэг, эмзэг хэсэг рүүгээ, цээжний хэсэгт байрлах хоолой руу. Хүмүүс тийш нь хийгээд түлхдэг. Энэ нь огт цоолдоггүй. Хоолойг нь нэвтэлж гараагүй. Хэрэв нэвтэлж гарсан бол тэр үхэх байсан. Өдийд амьд байхгүй. Тэр намайг дагаад олон арван жил өнгөрч. Туйлын үнэнч, үнэхээр сайн хүн, маш ариун. Одоо түүнийг ямар түвшинд хүрснийг хэлмээргүй байна. Гэхдээ их өндөр. Та нар түүнийг сүйтгээсэй гэж хүсэхгүй байна. Түүн дээр очиж, “би” үзлийг нь хөөргөж, ямар нэг байдлаар сүйрүүлж мэднэ. Би зүгээр л хэлсэн юм. Уг нь хэлмээргүй байдаг ч зүгээр л жишээ болгон үүнийг хэллээ. Энэ бол юу ч биш.

Би нэг удаа нэгэн ламтай хамт түүний дөрвөн шавьтай байрлаж байсан юм. […] Тэр дагалдагч нартаа чигоныг хийд дотроо заадаг байсан. Би тэнд хэсэг хугацаанд байсан юм. Учир нь намайг анх Тайвань (Формоса)-д очиход Буддын Нийгэмлэг тийш нь илгээсэн юм л даа. Тэр одоо бол тэнгэрт хальсан. Бурхан Ивээг. Түүнийг өөд болоход би тусалж, Дөрөвдүгээр Түвшинд хүргэх ёстой болсон. Учир нь тэгээгүй бол тэр Гуравдугаар Ертөнцөд үлдэж, үүрд гэтлэгдэхгүй байсан. Харин одоо гэтлэгдсэн. Яагаад гэвэл тэр эелдэг нэгэн байсан. Намайг хийддээ хүлээн авсан болохоор би түүний төлөө ямар нэг зүйл хийх ёстой болсон. Гэвч тэр миний шавь биш учраас Дөрөвдүгээр Түвшинд хүргэх гэж жаахан хугацаа орсон. Тэр надад итгэдэггүй байсан юм. Тиймээс тэднийг буруутгах аргагүй.

Маш олон харанхуй мунхаг хүн бий. Лам, гэлэнмаа, номлогч нар ч үүнд багтана. Олон төрөл бий. Ихэнх лам, гэлэнмаа нар маш урт урт хугацаа зарцуулж, бүх насаа зориулаад ч Гурван Ертөнцөөс гарч чаддаггүй. Яагаад гэвэл тэдний жинхэнэ потенциалыг нээх, бие махбод дотор нь, мөн бусад хэдэн бие дотор түгжигдсэн агуу “Би-г нь нээх түлхүүр тэдэнд байхгүй. Жишээлбэл: Дэлхийн хавтгайд хамгийн ойр байдаг таван оронд, хэрэв тэр хүн Асурын Түвшинд байвал сүнсийг нь чөлөөтэй болохыг зогсоож буй хоёр давхар бие байдаг. Азаар илүү өндөр түвшинд буюу Хоёрдугаар Түвшинд байвал тэрээр сүнсийг нь бүрхсэн гурав, түүнээс илүү биетэй хэвээр байдаг ба тэдгээр нь илүү өндөр түвшнүүдэд байдаг, би өмнө нь хэлж байсан даа, тэгээд тэр үүнээс гарч чаддаггүй. Билиг Ухааны Хаалга, Билгийн Мэлмийг нь нээж, жинхэнэ “Би”-г нь ухааруулах жинхэнэ Хүчтэй Их Багш байхгүй л бол тэр гарч чадахгүй. Өөрөөр бол тэр насан туршдаа бясалгаад ч хамгийн сайндаа л Гуравдугаар Түвшний дээд цэгт хүрнэ. Гэсэн ч тэр буцаж ирэх ёстой болно. Яагаад гэвэл энэ нь Гурван Ертөнц дотор хэвээр байдаг.

Авид Бурханы Орон хүртэл Гурван Ертөнцөөс дээш оршдог. Гэвч нэг хүн, Куань Жин гэдэг лам байх аа, тэр тэнд өмнө нь Их Багштайгаа 600 жил амьдарч байсан. Гэтэл яагаад ч юм тэр буцаж буун ирж, дэлхийд ахиад туслахыг хүсдэг. Тэгтэл тэр маш их тамыг туулж, хүний олон төрөл авах ёстой болсон. Тэр амьтан-хүний төрөл аваагүй. Авсан ч байж мэднэ. Гэхдээ тэр тамд унах ёстой болж, мөн гадуур бусад хүмүүсийг алдаг талбарт ажилласан, бүр дайнд хүртэл. Учир нь тэр өөрийгөө хэн гэдгээ, Авид Бурханы Орноос ирсэн гэдгээ бүрмөсөн мартчихсан. Тэр бол агуу Их Багшийн шавь. Шү Юүнь Их Багш. Тэгээд сүүлчийн төрөлдөө, 600 жилийн турш дэлхийд хийх ёстой зүйлсээ хийсний эцэст тэр нэг өдөр бүхнээ санахын тулд буцаад Бурханы Оронд очдог. Ингэж тэр өөрийгөө Авид Бурханы Орноос ирсэн гэдгээ мэддэг. Тэгээд тэр энэ тухай ном бичсэн байдаг. Нэг өдрийн дотор тэр маш их зүйлийг үзэж хардаг. Гэвч Авид Бурханы Орны нэг өдөр нь Дэлхийн олон өдөртэй тэнцэнэ.

Photo Caption: Том ч бай, Жижиг ч бай Бүгд Өндөр Ургах Ёстой

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (7/15)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-06-19
3964 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-06-20
2901 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-06-21
2511 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-06-22
2475 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-06-23
2296 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-06-24
2372 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-06-25
2232 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-06-26
2105 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-06-27
2042 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-06-28
1927 Үзсэн
11
Багш шавийн шүтэлцээ
2025-06-29
1873 Үзсэн
12
Багш шавийн шүтэлцээ
2025-06-30
1717 Үзсэн
13
Багш шавийн шүтэлцээ
2025-07-01
1648 Үзсэн
14
Багш шавийн шүтэлцээ
2025-07-02
1666 Үзсэн
15
Багш шавийн шүтэлцээ
2025-07-03
1540 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-07-02
348 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-07-02
1666 Үзсэн
Онцлох мэдээ
2025-07-01
15211 Үзсэн
38:02
Онцлох мэдээ
2025-07-01
351 Үзсэн
Веганизм: Эрхэм амьдралын хэв маяг
2025-07-01
302 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-07-01
1648 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд