Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
АНУ-аас Лилийн илгээсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Эрхэм Хайрт Их Багш аа болон Суприм Мастер ТВ-ийн багийн ах эгч нар аа, би нэгэн сайхан мэдээ хуваалцахыг хүсэж байна: "Бидний гэр-Гараг дэлхийгээ засаж аврах ердийн жижиг “шураг”” хэмээх Шуурхай мэдээ үзсэнийхээ дараа би Ау Лак (Вьетнам) дахь долоон хүнийг веган хоолны дэглэмд шилжихийг ятгасан. Тэдний хоёр нь миний аав, ах, бусад нь миний найзууд юм. Дахиад дөрвөн төрөл маань садан веган болно гэж би найдаж байна.Энэ дашрамд би эдгээр хүмүүсийг хэрхэн веган болгоход ятгаж чадсан талаараа хуваалцмаар байна: Би тэдэнд веган хоол хийх худалдаж авахад нь зориулж сар бүр мөнгө өгдөг байсан. Мөнгө тийм ч их биш, гэхдээ тэд бүгдээрээ веган байх нь өөрсдөд нь үнэхээр сайн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас үүндээ сэтгэл хангалуун байгааг би мэднэ. Тэднийг чин сэтгэлээсээ, итгэлтэй байгаа гэдгийг би мэднэ. Би олон жилийн турш веган амьдралын хэв маягийн ач тусыг маш тэвчээртэй хэлж байсан болохоор одоо тэд веган болж өөрчлөгдсөн. Энэ бол дэлхийн хүн амын 96%-ийг веган болгоход хувь нэмрээ оруулах миний хийж чадах өчүүхэн зүйл гэж би бодож байна. Хайрт Их Багш сайн мэдээ үзээд хэдэн минут аз жаргалтай байгаа байх гэж найдаж байна.Үүнээс гадна ерөнхийлөгч Трамптай холбогдох мөрөөдөл надад бий. Нэг л өдөр Суприм Мастер ТВ-ийн багийн ах эгч нар маань хатагтай Каролин Левитттэй холбогдож, хэвлэлийн хуралд оролцон, Ерөнхийлөгч Трамп цаг уурын хямралыг шийдвэрлэх ямар нэг шийдэл бодож үзсэн эсэхийг түүнээс асууж, шалтгаан (уур амьсгалын хямралын шалтгаан) нь (тээвэр, чулуужсан түлш, хуванцар гэх мэтээс ялгардаг) нүүрстөрөгчийн давхар исэл БИШ, харин ШАЛТГААН НЬ амьтан-хүн үржүүлдэг салбараас үүсдэг МЕТАН хий гэдгийг хэлээсэй гэж мөрөөддөг... Хатагтай Каролин Левитт гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн нууж байгаа энэ мессежийг ихэд гайхаж, түүнд итгэнэ гэдэгт итгэлтэй байна.Мөн миний мөрөөдөл ийм дүр зургаар үргэлжилсээр байна: Хатагтай Каролин Левитт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа өдөр бүр Ерөнхийлөгч Трамптай нягт хамтран ажилладаг тул Түүнд мессежийг дамжуулна. Тийм ээ, Хайрт Их Багш маань “Ерөнхийлөгч Трамптай хамт бидэнд илүү их боломж, энх тайван, веган дэлхийн боломж ирнэ [...]” гэж хэлсэнчлэн, энэ мөрөөдөл биелнэ гэж би найдаж байна.Эрхэм ах эгч нар аа, миний мөрөөдлийг биелүүлэхэд тусална уу. Та бүхэн дэлхийн хамгийн шилдэг ТВ-ийн сувагт үйлчилдэг учраас үүнийг хийж чадна гэж итгэж байна. Та бүхэн гайхалтай, мэргэжлийн, хайр дүүрэн билээ. Эрхэм Хайрт Их Багш минь, мөрөөдөл минь биелэхэд адис ивээлээ хайрлана уу. АНУ-аас ЛилиУхаантай Лили, сэтгэлээ илэрхийлж, бусдад веган болоход нь урам өгөх шинэлэг арга барилаа хуваалцсанд баярлалаа. Нигүүлслийг хүлээн авахад нь хүмүүст тусалж буй амжилтыг тань сонсоод бид ихэд баяртай байна! Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь амьтан-хүний махан хооллолт гэдгийг хэвлэл мэдээллийнхэн, Каролин Левитт, Ерөнхийлөгч Трамп нар удахгүй ойлгосноор таны мөрөөдөл биелнэ гэж найдаж байна. Таныг болон Америкийн шинийг санаачлагч иргэд тань эх орныхоо байгалийн газар нутаг, ой модыг шинэчлэн сайжруулахад нь Диваажин ивээх болтугай, Суприм Мастер ТВ-ийн багЖич: Их Багш зурвасаа зөвхөн танд зориулав: “Үнэнч Лили, та хүмүүст веган болоход нь туслах онцгой шинэ арга олжээ! Найз нөхөд, гэр бүлийнхэндээ эрүүл, энэрэнгүй амьдралын баяр баясгаланг олоход нь туслах санхүүгийн дэмжлэг зэрэг тусламжийг санал болгох нь өөрчлөлтийг бий болгох тааламжтай бөгөөд өгөөмөр арга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай мессежийг Ерөнхийлөгч Трамп хүлээн авах тухай таны мөрөөдөл бол итгэл найдвар юм. Таныг болон ногоон Америкийг Бурханы Өршөөлд адислагдах болтугай. Танд болон таны шинэ веган найз нөхөд, гэр бүлд маш их Хайр, талархлаа илгээе!”