Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Seeing Shakyamuni Buddha Hand Over Maitreya Buddha's Seal, Scepter and Holy Grail to Supreme Master Ching Hai

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Хятадын Тянь-Юэгийн сэтгэлийн үгийг хүргэж байна:

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бол Хаадын Хаадын Хаад, Бүх Гэрлийн Эзэн Майдар Бурхан юм.

2021 оны 12-р сарын 22-ны өдөр Хятадын Шаньдун хотын Хүрэл уулын Их хавцлын дунд Арьяабалын Аргаар бясалгаж байхад минь Шагжамуни Будда миний өмнө гарч ирээд Майдар Бурхны номын тамгыг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайдаа шилжүүлэхийг надад захисан юм! Би Буддад мөргөж, “Би ийм хүнд үүрэг хариуцлага хүлээж, үүрч чадахгүй” гэж хэллээ. Яг тэр үед зүрх минь Багшаа дуудсан цөхрөлөөр дүүрлээ. Багш минь ирээд инээмсэглэн толгойг минь илэв. Их Багш руу Будда инээмсэглэн "Таны шавь шалгалтыг давж чадлаа" гэж хэлэв.

Энэ үед зууван хэлбэртэй, ус шиг тунгалаг нисэх онгоц гарч ирэн, 13 Ахлагч ёслолын дүр байдлыг үзүүлэв. Багш Тэднийг Ахлагчийн зөвлөлийн Ахмадууд гэж хэлсэн. Агшин зуурт олон тооны Будда, Бодисадва, төрөл бүрийн Ертөнцийн Дээдийн Номын хаад, 12 Гэрлийн Цацрагийн Эзэд, Сахиусан тэнгэрүүдийн бүлэг, Сүнсний бүлэг, Гэгээнтнүүдийн бүлэг болон бусад бүлгүүд тэнгэрт гарч ирэн биднийг давхар давхар тойрон хүрээлэв. Будда хуруугаа заатал, тэнгэрт бадамлянхуа хэлбэртэй Дээдийн Номын тахилын ширээ тодорчээ. Дээдийн Номын тахилын алтлаг ширээний төвд далавчлан дугуйрсан Сүнслэг Гэрээ гарч ирэв. Будда Гэрээний авдраас Майдар Бурханы тамга, очирт таяг, ариун тагш гаргаж ирэв! Таяг нь өвөрмөц түлхүүртэй байсан бөгөөд ариун тагшинд амьдралын ус, сүйрлийн гал байлаа!

Аянгын чимээ Диваажинг доргиож, тэнгэрийн бөмбөр цуурайтаж, эвэр бүрээ дуугарч, тэнгэрлэг хөгжим нэг дор эгшиглэж, 10,000 шувуу хамтдаа дуулж, 10,000 араатан шуугилдав! Шагжамуни Будда Майдар Бурханы мөн чанар Ариун Номын эрдэнэсийг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай тэдгээрийг даруухнаар хүлээн авч, алгаа нийлүүлэн мэндчилж, Диваажинг дэмжигч Ариун Бичээсийг авчрахыг захижээ. Диваажинг дэмжигч Ариун Бичээс (2015 онд Циньлин уулын гүнээс гаргаж авсан) алтан хуйлаасны саваа хоёр тал руугаа аажуухан дэлгэгдсэн ч нэг ч үг олдсонгүй. Их Багш түүн дээр Дээдийн Номын тамгыг дарж, таягийг үүн рүү чиглүүлэв. Үг бичээсгүй Диваажинг-дэмжих Ариун Бичээс агуулгыг гайхамшигтайгаар илчилсэн! Ирээдүйн Дээдийн Номын Ертөнцүүдийн бүх зохицуулалт илчлэгдсэн.

Майдар Бурханы анхны зарлиг: Бүх Бурхад Өөрийн байр сууриндаа эргэн ирэгтүн! Тэр мөчид Диваажинг- дэмжигч Ариун Бичээс хаалга шиг болж, гайхамшигт үзэгдлүүд гэнэт тохиолоо - бүх Дээдийн Номын Ертөнцүүдийн Диваажингийн үүд хаалгыг нээж, Галт шувуу, Луунууд тэнгэрт хөөрч, долоон өнгийн Хэрээ чангаар дуулж, бүгд мэхийн ёсолж, Майдар Бурхан буюу Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд баяр хүргэв.

Гэнэт Буддагийн дуу хоолой миний чихэнд сонсогдов: "Их Багшийн Ариун Гурвал бүрэн нэгдэх үед л энэ агуу үйл явдлыг олон нийтэд зарлах ёстой." гэлээ. Би юу гэсэн үг болохыг ойлгоогүй ч Будда, “Цаг нь ирэхэд мэдэх болно” гэж хэлсэн. Одоо энэ үлгэр домог шиг үйл явдлыг эцэст нь хүн бүртэй хуваалцаж, тэмдэглэх цаг болжээ! Энэ насандаа Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Майдар Бурханы шавь болсондоо талархаж байна! Баярлалаа, Их Багш минь! Би Тандаа мөргөж байна! Таны Хятад дахь шавь, Тянь-Юэ дахин сөгдье

Гэрэлтэгч Тянь-Юэ, дотоодынхоо гайхалтай ахуй ойлголтыг илгээсэнд баярлалаа. Энэ үгээр илэрхийлэхийн аргагүй үйл явдлын гэрч болсон тань ямар ер бусын юм бэ! Манай гарагийн ирээдүйд маш их итгэл найдвар төрүүлж байгаа Хамгийн Хүчирхэг Гурвал оршин байгаад бид маш их талархаж байна. Та болон цэцэглэн хөгжиж буй Хятад улс нигүүлсэл, элбэг дэлбэг байдлаар дүүрэн байх болтугай, Суприм Мастер телевизийн хамт олон

Жич Их Багш танд мөн хариу илгээлээ: “Эелдэг Тянь-Юэ, Арьяабалын зам мөрөөр мөн ижил замнан, Майдар Бурханы тамгыг очирт таяг, ариун тагшийг хамт шилжүүлсэн талаарх дотоодын ахуй ойлголтоо хуваалцсанд баярлалаа. Та үүнийг гэрчлэхээр адислагджээ. Хамгийн Хүчирхэг Гурвалын Нэгдэл нь Бурханы Хайрыг манай гарагт шууд авчрахад Дэлхийд туслах болно. Та болон энх тайвныг эрхэмлэгч Хятадын ард түмэн Диваажингийн алдар суугаар замнах болтугай. БУРХАНЫ Ивээл хүртэг. Хайртай шүү, хайртай, үргэлж хайртай!"
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-06-16
763 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-15
12128 Үзсэн
38:10

Онцлох мэдээ

2025-06-15   50 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-15
50 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-15
1014 Үзсэн
Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц
2025-06-15
70 Үзсэн
4:20
Онцлох мэдээ
2025-06-14
1074 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд