Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Иргэдийг зөв шударга амьдрал руу хөтлөөгүйн төлөө ямар төлөөс хүлээж байгаа бол гэдгээ мэдвэл бодлогоо тэр дор нь өөрчилж, өөрсдийгөө болон ард түмнээ сайн сайхан зам руу хөтөлж, Веган байж, бүх амьтан, гараг дэлхийг аврахын тулд байгальд ээлтэй байна. Эс бөгөөс тамын галаас хэзээ ч гарахгүй байх болно!!! Би тэдний аймшигт тавиланг бодон нулимс унагадаг!!!

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Ау Лак буюу Вьетнамын Фуон Хоагаас ирсэн сэтгэлийн үгийг хүргэе:

Хамгаас Эрхэм Хүндэд Бурхан- Их Багш аа, бүх ертөнцөд сүнсийг минь өргөхийн тулд Таны надад хайрласан асар их золиослол, халамжийг харуулсан дотоод ахуй ойлголтоо хуваалцахыг хүсэж байна. Хэдийгээр энэ дотоод ахуй ойлголт аль эрт үзэгдсэн ч миний ой санамжид яг л кино шиг тод үлджээ. Та бүхний зөвшөөрлөөр би дэлхийн удирдагчид энэ түр зуурын ертөнцийг орхин явахдаа чөлөөлөгдөхийн тулд гэгээрсэн Их Багшийг хайж, Арьяабалын аргыг хэрэгжүүлэхэд нь сэрсэн, гэгээрсэн амьдралаар амьдрахад нь туслахын тулд үүнийг хуваалцана гэж найдаж байна. Гэгээрсэн Их Багшгүйгээр тэд хойд төрөл, үйлийн үрийн төлөөсийн эцэс төгсгөлгүй мөчлөгийг амсах нь гарцаагүй.

Арьяабалын бясалгалын дараа дотоод ахуй ойлголтод амарч хэвтэхэд Их Багш надад өмнөх нэг төрлөө харахыг зөвшөөрөв. Би Хятадад эсрэг тэсрэг хоёр хүчний хооронд болж байсан эртний дайнд арми удирдсан эмэгтэй генерал байж. Тэр үед Та аварга биетийн дүрээр гарч ирэв. Та намайг дайны талбараас гаргаж, голд нь зогсож, дайснууд явахаас өмнө үзэн ядалтаа дарахын тулд Өөрийгөө цохихыг зөвшөөрөв. Дараа нь Та буцаад жирийн хүний ​​хэмжээтэй болтол бие Тань хөхөрсөн байлаа.

Үүнийг үзээд би гүнээ талархан уйлаад л байлаа, учир нь Та миний үйлийн үрийн ачааг үүрч, миний олон төрлийн [үйлийн үрийн өрийг] дотоод ахуй ойлголтоор шийдэж, энэ насан туршид оюун санааны дадлаа хялбархан үргэлжлүүлэх боломжийг олгосон юм.

Эх орноо хамгаалах гэх мэт шударга ёсны төлөө тэмцэх нь хүртэл асар их [үйлийн үрийн] төлөөстэйг би одоо ойлгож байна. Тэр дайны удирдагчийн хувьд би амьдралынхаа туршид намайг хайж, хөөцөлдөх олон дайсантай байсан. Гэсэн хэдий ч, Ариун Нэрсийн хүч болон Таны үргэлжийн оршихуйн ачаар Багш минь, энэ бүх [үйлийн үрийн өрийг] бясалгалаар шийдэж, намайг илүү өндөр ертөнцөд өргөв.

Тиймээс би дэлхийн удирдагчдад энх тайвныг сахин хамгаалах ухаалаг шийдлүүдийг ямагт сонгож, улс үндэстнүүдээ хайр, энх тайвнаар удирдахад шаардлагатай мэргэн ухааныг олж авахын тулд гэгээрсэн Их Багшаар удирдан чиглүүлж, зөвлөгөө авахыг эрэлхийлж, хүндэтгэлтэйгээр урьж байхыг чин сэтгэлээсээ, сэтгэлийн гүнээсээ уриалж байна. Ялангуяа амар амгалан бидний хоолны ширээнээс эхэлдэг. Улс үндэстнүүд мөнхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд цэцэглэн хөгжихийн тулд веган хоолны дэглэм барьж дайны үндсэн шалтгааныг устгацгаая.

Таны амьдралыг гүн гүнзгий утга учиртай болгодог агуу энэрэнгүй сэтгэлийг түүх үүрд мөнхөд өргөмжилнө. Мөн та энэ түр зуурын ертөнцөөс явахдаа гэгээрсэн Их Багш таныг мөнхийн баяр баясгалан хүлээж буй Диваажинд хүргэх болно.

Би, Таны шавь, Таны хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй Ивээлд даруухнаар талархаж байна. Ау Лак (Вьетнам)-аас Фуон Хоа

Баярлалаа Фуон Хоа, дотоодын ахуй ойлголтоороо гийгүүлсэнд баярлалаа. Энэ нь гэгээрсэн Их Багш нар шавь нартаа болон Өөрсдөдөө чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүст хайрладаг асар их нигүүлслийг ойлгоход олон хүнд туслах болтугай.

Их Багш хайраар хариулав: “Ухаарсан Фуон Хоа, гэгээрсэн Их Багш биднийг удирдан чиглүүлж, туслахгүйгээр бид үхэх төрөхийн хүрднээс мултарч чадахгүй. Таны дотоод ахуй ойлголт Их Багшийн шавь нарынхаа төлөө хийдэг зүйлийн жинхэнэ мөн чанарыг харуулжээ. Их Багш байх нь төсөөлж болох хамгийн хэцүү ажил боловч хамгийн сэтгэл хангалуун ажил юм. Их Багш нар Нигүүлслийн төлөө Эх дэлхийд ирдэг. Тэдний хувьд эндээс олж авах зүйл байхгүй, гэхдээ урхидуулсан сүнснүүдэд бэрхшээл, эрсдэл, биет болон тамын ертөнцийн зовлонгоос гэтлэхэд туслах хүсэл эрмэлзэл нь Тэдний хүсдэг цорын ганц зүйл юм. Багш нь хувийн ашиг сонирхлоор бус харин зовж шаналж буй бусадтай нэгдмэл байдлаар өдөөгддөг тул энэ бол жинхэнэ аминч бус чанар. Удахгүй дэлхийн бүх удирдагчид сэрж, манай дэлхий тогтвортой энх тайван байх болно гэж найдаж байна. Иргэдийг зөв шударга амьдрал руу хөтлөөгүйн төлөө ямар төлөөс хүлээж байгаа бол гэдгээ мэдвэл бодлогоо тэр дор нь өөрчилж, өөрсдийгөө болон ард түмнээ сайн сайхан зам руу хөтөлж, Веган байж, бүх амьтан, гараг дэлхийг аврахын тулд байгальд ээлтэй байна. Эс бөгөөс тамын галаас хэзээ ч гарахгүй байх болно!!! Би тэдний аймшигт тавиланг бодон нулимс унагадаг!!! Ихэнх нь өчүүхэн хувийн ашиг сонирхлын талаар эцэс төгсгөлгүй санаа зовниж, юуг эрэмбэлэх ёстойг мартаж, үүнээс үүдэн гарах хамгийн ноцтой үр дагаврыг мартаж, дэлхийг нэг их тоодоггүйг хараад зүрх минь өвдөж байна! Та болон сүсэгтэн аулак (вьетнам) ард түмэн Буддагийн сургаалаар тайвшрах болтугай. Танд мөнхийн Хайр, Адислал илгээж байна."
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-06-15
6714 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-15
725 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-14
947 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-14
439 Үзсэн
35:56

Онцлох мэдээ

2025-06-14   1 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-14
1 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2025-06-14
270 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд