Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм 2025 оны 6-р сарын 19
Оросын тагнуулын албаны алдагдсан баримт бичигт Москва Хятадын тагнуулын ажиллагаа болон нөлөөгөө тэлэх оролдлогыг ихээхэн түгшүүртэй хүлээн авч буйг харуулжээ. Уг баримтад Хятад улсыг “дайсан” гэж нэрлэсэн нь Орос, Хятадын олон нийтийн өмнөх холбоотны байр суурьтай зөрчилдөж байна. (Нью-Йорк Таймс, Минт)
Шинэ тайланд дурдсанаар АНУ-ын цэргийнхэн 51-р хэсгийн баазтай холбоотой харь гаргийн хуйвалдааны онолыг зориудаар тарааж, нисэх онгоцны маш нууц туршилтыг нууцлахын тулд оршин суугчдад нисдэг тавгийн хуурамч зураг тараах зэрэг арга хэмжээ хүртэл авч байжээ. Гэсэн хэдий ч олон хүн тус газрын гүнд харь гаргийн технологи нуугдаж буй гэдэгт итгэсээр байна. (Өдөр тутмын шуудан)
АНУ: Байдены үед хилийн хамгаалалтын дарга асан Раул Ортиз хууль бус цагаачдын тоо мэдээлэгдсэн 20 сая хүнээс “хамаагүй их” байгааг анхааруулав. (Гэйтвэй пандит)
АНУ-ын эрүүл мэндийн албаныхан сальмонеллагийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор 1.7 сая хайрцаг өндгийг эргүүлэн татжээ. Энэхүү халдварын улмаас 75-аас дээш хүн өвчилж, тэдний 20 гаруй нь эмнэлэгт хүргэгдсэн байна. (UPI)
Хуурамч, эсвэл стандартын бус эм өдөр бүр хүмүүсийг чимээгүйхэн хөнөөж, дэлхий даяар жил бүр нэг сая гаруй хүний ​​​​аминд хүрдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага [ДЭМБ] бага, дунд орлоготой орнуудын 10 эм тутмын 1 нь хуурамч, эсвэл стандартын шаардлага хангадаггүй гэж үнэлжээ. Жил бүр олон арван хуурамч эмийн хэрэг гарч байгаа тул Вьетнам улс эмийн бүтээгдэхүүний зохицуулалтыг чангатгахыг уриаллаа. (ТОАНЬ КАНЬ 24 ЦАГ; Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)
АНУ-д аутизмын тохиолдол нэмэгдсээр байна. Одоогоор 36 хүүхэд тутмын нэг нь ийм эмгэгтэй хэмээн бүртгэгджээ. Энэхүү өсөлт нь аж үйлдвэрийн химийн бодис, жирэмсний үеийн эхийн эрүүл мэндийн асуудал зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлтэй холбоотой. Аутизмтай хүүхэдтэй болох эрсдэлийг бууруулахын тулд жирэмсэн эхчүүд боловсруулалтад оруулаагүй хоол идэж, химийн хорт бодис, хуванцраас зайлсхийн, стрессээ удирдаж, жирэмсний хяналтад тогтмол хамрагдах хэрэгтэй. (Дру Пурохит)
Шинжлэх ухааны судалгаагаар үрэвслийг намдаадаг нь тогтоогдсон 7 хүнс: 1) Брокколи – Үрэвслийн эсрэг хүчтэй нэгдэл болох сульфорафанаар баялаг. Шим тэжээлийг нь хадгалахын тулд хоол хийх, эсвэл богино долгионы зууханд хийхээсээ өмнө жижиглээд, хэсэг байлгаарай. 2) Экстра виржин чидуны тос - Ибупрофентэй харьцуулахуйц үрэвслийг бууруулдаг полифенол агуулдаг. Чанартай, гашууныг нь сонгоорой. 3) Хар шоколад (70%+) – Полифенолоор баялаг, гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, үрэвслийг бууруулдаг. Нэмэлт тос, хэт их элсэн чихэр агуулсан брэндүүдээс зайлсхийгээрэй. 4) Чиа үр - Омега-3, эслэг, ургамлын уураг агуулсан. Гэдэсний бичил биетнүүдийг бий болгон, дархлааг дэмждэг. 5) Шар гаа - Үрэвсэлтэй тэмцдэг куркумин агуулдаг. Хар перец, эрүүл өөх тостой хослуулбал хамгийн үр дүнтэй. 6) Бөөрөлзгөнө - Эслэг болон антиоксидантаар баялаг. Хөлдөөсөн нь тохиромжтой бөгөөд шинэтэйгээ ижил үр нөлөөтэй. 7) Исгэсэн улаан байцай (Краут) – Гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, үрэвслийг бууруулдаг. (ZOE; @HealthFlow8)
Гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлснээр хорт хавдрыг өлсгөх 5 хүнс: 1) Анар 2) Цангис жимс 3) Конкорд усан үзэм/усан үзмийн шүүс 4) Чили чинжүү 5) Хятад хар цуу (DWL)
[АНУ-ын] Техас болон Баруун Виржиниа аймшигт үерт нэрвэгдэж, дор хаяж 16 хүн амиа алдан, олон хүн сураггүй алга болжээ. (Бао Тань Ниень; NPR)
[Японы] Икома хотын Томио гол орхигдсон үйлдвэрээс будгийн түүхий эд асгарснаас болж гүн хөх өнгөтэй болж, хөөсөрч эхэлсэн байна. Албаны хүмүүс голын усыг цэвэрлэж дуустал ашиглахгүй байхыг голын доод хэсгийн тариаланчид, оршин суугчдад зөвлөлөө. (DBC Ньюс; ДийпНьюз)
Судалгаанаас үзэхэд Канад дахь ашиглагдахгүй болсон газрын тос, байгалийн хийн цооногоос ялгарах метан албан ёсны тооцооллоос долоо дахин их байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг улам дордуулж, ойр орчмын оршин суугчдад заналхийлж байна. (Phys.org)
Дүн шинжилгээ: Уур амьсгалын өөрчлөлт, Хойд туйлын далайн мөс багасаж байгаа нь бөхгөр халим-хүмүүсийн амьд үлдэхэд заналхийлж байна. (Монгабай)
АНУ-ын нэгэн дүүргийн шүүх Вашингтоны Их Сургуулийн амьтан-хүмүүс дээр хийх туршилтыг хянах хорооны гишүүдийн нэрсийг олон нийтэд ил болгох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нь амьтан-хүний эрхийг хамгаалагчдын хувьд том ялалт бөгөөд тэд тус хороог амьтан-хүмүүст хэрцгий хандаж буй туршилтуудыг зөвшөөрсөн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ. (ПЕТА)
[АНУ-ын] Лас Вегас мод тарих замаар хэт халуунтай тэмцэж буй бөгөөд өнгөрсөн зун 48.9ºC-ийн халуунаар төөнөсөн температурыг бууруулж, сүүдэр үүсгэхийн тулд 2050 он гэхэд 60,000 мод тарихаар зорьж байна. (Нэг ногоон гараг)
Эрдэмтэд Антарктидын мөсний доороос ирж буй нууцлаг радио долгионуудыг илрүүлжээ. Эдгээр нь физикийн хуулиар бол хэмжигдэх боломжгүй үзэгдэл юм. (Фокс Ньюс) Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) “Энэ бол дэлхийн устаж үгүй ​​болох аюулын тухай сэрэмжлүүлсэн өөр нэг зориуд илгээсэн дохио.” гэж хэлэв.
Англи-америк зохиолч Саймон Синек хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг компаниудын хэлж байгаа шиг “зөвхөн ашигтай хэрэгсэл” биш гэж анхааруулав. Түүний хэлснээр хиймэл оюун ухааны жинхэнэ зорилго нь арчаагүй, удирдахад хялбар хүмүүсийн хойч үеийг бий болгох явдал бөгөөд хүмүүс хиймэл оюун ухаанд найдан, ХОУ-аар бодуулж, ярилцах тусам тэдний өрөвдөх сэтгэл, бүтээлч байдал, бусад хүмүүстэй харилцах харилцаа бага хөгжинө. (Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл)
Нарны доод хэсэг түүхэнд анх удаа хүмүүст харагдлаа. Европын Сансрын Агентлаг [ЕСА]-ийн Нарны тойрог замын сансрын хөлгийн авсан зургуудаас үзэхэд манай одны соронзон орон маш тархай бутархай болсон нь солигдох гэж буйг харуулж байна. Энэ нь ойролцоогоор 11 жил тутамд Нарны идэвхжилийн дээд үеийн төгсгөлд болдог ажээ. (Амьдрал судлал)
Өдрийн оновчтой эшлэл: “Билиг ухаантай хүн ​​ сайн чанараа нууцлахыг эрхэмлэдэг. Гэвч тэрхүү чанар нь өдөр ирэх тусам тодорсоор байдаг. Харин мунхаг хүн нэр алдар хөөцөлддөг. Гэтэл тэрээр өдөр бүр улам бүр доройтож, мөхлийн зам руу явдаг.” - Хүндлэгдэн шүтэгдсэн Гэгээрсэн Их Багш Күнз (цагаан хоолтон)
Илүү огноо харах
2 / 31
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах