Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 6-р сарын 16
АНУ хоёр улсын хооронд энхийн хэлэлцээрийг эцэслэн батлахын өмнө Руанда улсыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас цэргээ татахыг шаардаж байна. (Бизнес Инсайдер Африк)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хууль зүйн яамнаас Лос-Анжелест болж буй үймээн самууныг хэн санхүүжүүлж, энгийн иргэдэд хуяг дуулга, маск олгож байгааг шалгаж буй бөгөөд “Хэн нэгэн хүн үүнийг санхүүжүүлж байна, бид түүнийг олж тогтоох болно.” гэж мэдэгдлээ. (Гэйтвэй Пундит)
Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа АНУ-аас сайн дураараа гарахыг сонгосон хууль бус цагаачдад өмнөх албадан гаргах тушаалыг үл тоомсорлосны төлөө торгууль төлөх шаардлагагүй гэж мэдэгдэв. Мөн хямд үнээр олон хүнийг гаргах төлөвлөгөөний хүрээнд тэдэнд үнэ төлбөргүй нислэгийн тийз, 1,000 ам.доллар олгоно. (Өдөр тутмын шинэ мэдээ)
АНУ-ын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Роберт Ф.Кеннеди Жр. өмнөх засаг захиргаа олон дуулиан шуугиантай тулгарч, олон нийтэд хэд хэдэн удаа худлаа мэдээлэл өгч байсан нь баригдсаны дараа олон нийтийн итгэлийг сэргээх зорилгоор Байдены үед томилогдсон вакцины зөвлөх хорооны бүх гишүүдийг огцрууллаа. (Фокс Ньюс)
АНУ-ын эдийн засагч Арт Лаффер АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг АНУ-ын түүхэн дэх хамгийн сайн эдийн засгийг бий болгож, өмнөх ерөнхийлөгч Рейган [БНН]-аас ч илүү амжилт гаргаж чадна гэж мэдэгджээ. (Өдөр тутмын шинэ мэдээ)
АНУ: Жижиг бизнес эрхлэгчдийн 58% нь ерөнхийлөгч Трампын бодлогыг өөдрөгөөр харж, 56% нь Түүний “Татварыг бууруулах болон ажлын байрны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт бизнест нь тустай гэж үзэж байгааг Ажлын байр Бүтээгч Сүлжээний Сангийн шинэ санал асуулга харууллаа. (Өдөр тутмын шинэ мэдээ)
300,000 орчим хүүхдийн дунд хийсэн олон улсын томоохон судалгаагаар зурагт, таблет, компьютер, видео тоглоом гэх мэтээр дэлгэцэн дээр илүү их цаг зарцуулдаг хүүхдүүд хожуу насандаа түрэмгий зан, айдас түгшүүр, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах зэрэг асуудалд өртөх эрсдэл өндөртэй болохыг тогтоожээ. Видео тоглоомууд ялангуяа хүчирхийлэлгүй байсан ч сэтгэл хөдлөлийн асуудалтай маш хүчтэй холбоотой болохыг харуулжээ. Мэргэжилтнүүд хүүхдийн дэлгэцийн хэрэглээг ажлын өдрүүдэд өдөрт нэг цаг, амралтын өдрүүдэд гурваас илүүгүй цагаар хязгаарлаж, боловсролын агуулгад анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. (ABC)
Судалгаанаас үзэхэд уур амьсгалын өөрчлөлт нь гэдэсний амин чухал нян [микробиом]-ийн нарийн тэнцвэрийг алдагдуулж, хүний ​​гэдэсний эрүүл мэнд, хоол боловсруулалтыг сүйтгэж байна. (Долоо хоног)
Мэргэжилтнүүд гадаад төрх, арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаг хугацааны явцад нүүрний хэлбэрийг алдагдуулдаг өдөр тутмын 10 зуршлыг анхааруулж байна: 1) Нүүрэндээ хүрэх: Батга үүсгэдэг. 2) Эрүүг түших: Эрүүг яйжгар болгоход хүргэдэг. 3) Соруул ашиглах: Амны ойр орчмын үрчлээс үүсгэдэг. 4) Эмчилгээний спирттэй маск хэрэглэх: Арьсны асуудал үүсгэдэг. 5) Доошоо харж унтах: Хамрын байрлалыг буруу болгож болзошгүй. 6) Утасны хэт их хэрэглээ: Арьс, нүдийг гэмтээдэг. 7) Амаар амьсгалах: Илүү урт нүүртэй болоход хүргэдэг. 8) Нэг талдаа зажлах: Тэгш бус байдлыг үүсгэдэг. 9) Шүд хавирах: Цаг хугацаа өнгөрөх тусам нүүрний бүтцийг өөрчилдөг. 10) Булчингийн зохисгүй хэрэглээ (жишээ нь, хөмсөг зангидах): Үрчлээ үүсгэдэг. (ВнЭкспресс)
Филиппинд ойрын 6 сард 11-19 удаа халуун орны шуурга шуурч болзошгүй гэж эрдэмтэд мэдэгдлээ. (Мой Труон)
Европын тариаланчид 2025 оны 5-р сард дэлхийн түүхэн дэх хоёр дахь хамгийн халуун 5-р сар болсны дараа ургац алдахаас болгоомжилж байна. Үүний улмаас Их Британи тэргүүтэй Европын олон орон олон сар үргэлжилсэн ган гачиг, усны хомсдолд нэрвэгджээ. (Гардиан)
[Швейцарын] Вале Кантонд аадар бороо орсны улмаас шавар гулсалт үүсэн, нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, онцгой байдлын түр гүүр эвдэрсэн бөгөөд цаашид хөрсний гулгалт үүсэж магадгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. (Евроньюс)
Өмнөд Африк даяар хүчтэй хүйтэн фронт орж ирсний улмаас цас орж, автомашины ноцтой осол гарч, олон газарт цахилгаан тасалдахад хүргэжээ. (Ройтерс)
[Камеруны] Яунде хотод цэвэрлэх байгууламжийн ачаалал ихэссэний улмаас гудамжинд шингэн хаягдал, ялгадасны лагийн үерт автаж, иргэдийн эрүүл мэнд, усан хангамжид аюул тулгарч байгаагаас ариун цэврийн байгууламжийн хямрал нүүрлэж байна. (Монгабай)
Судалгаанаас үзэхэд шороон шуурга нь дэлхийн агаарын үхлийн аюултай бохирдол, амьсгалын замын өвчлөлийн гол боловч үл тоомсорлож буй шалтгаан болж байна. (Earth.com)
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн далайг хямралаас аврахын тулд далай тэнгисийн ашиглалтаас хамгаалалтад шилжихийг уриалав. Тэрээр бусад яаралтай арга хэмжээнүүдийн дунд загас агнуурын салбарын зохицуулалтыг нэмэгдүүлэхийг уриалж байна (Гардиан)
Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт, бохирдлын улмаас дэлхий даяар хорт замаг цэцэглэх нь ихсэж байгааг анхааруулж байна. Энэ нь загас-, заан-, далайн арслан-хүмүүсийн популяц зэрэг экосистемийг сүйрүүлж байна. (Гардиан)
Шинэ судалгаагаар Антарктидын зарим хэсэгт хаан оцон шувуу-хүний популяц өмнө нь төсөөлж байснаас хурдтай буурч байгаа нь гол төлөв далайн мөс багассантай холбоотой болохыг тогтоожээ. (AP)
Эрдэмтэд бөгтөр халим-хүмүүс хөөсөн цагариг үлээж, хүмүүстэй хөгжилтэй харилцах дуртай болохыг олж нээжээ. Өмнөх судалгаанууд нь цогц нийгэмд амьдардаг бөгтөр халим-хүмүүс нь завь болон хүмүүст чиглэн "сониуч, найрсаг зан авир"-ыг байнга харуулдаг болохыг харуулж байна. (ABC)
Испанийн сансар судлаач, доктор Энрике Газтаньягагийн дэвшүүлсэн физикийн шинэ онол нь манай Орчлон ертөнцийг өөр, хуучин Орчлон ертөнц дэх аварга том хар нүхний дотор үүссэн гэж үздэг. Энэ нь уламжлалт Их тэсрэлтийн онолд эргэлзээ төрүүлж буй бөгөөд хэрвээ ирээдүйн сансрын туршилтаар батлагдвал үндсэн парадоксуудыг шийдэж, др. Альберт Эйнштейн (цагаан хоолтон)-ий харьцангуйн ерөнхий онолыг квант механиктай нэгтгэхэд тусалж болох юм. (Бао Туой Че; Ибарра Рил)
Данийн Ургамлан хүнсний холбооноос веган үйлдвэрлэгчдийг дэмжих, ижил төрлийн өрсөлдөөний нөхцөлийг хангах зорилгоор ЕХ-д Европын Ургамлан хүнсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахыг уриалж байна. Учир нь одоогийн бодлого нь татаас зэрэг амьтан-хүний аж ахуйн салбарыг шударга бусаар зөвшөөрч байна. (Вежкономист)
Тайвань бол шилдэг веган орнуудын нэг гэдгээрээ алдартай. Хүн амын 14% нь цагаан хоолтон, төрөл бүрийн ургамлан хоолтой, засгийн газар нь тогтвортой байдлыг дэмждэг зэрэг нь тус орныг веган хоолны шинэчлэл, хүртээмжийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч болгож байна. (Тайвань Панорама)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Дотоод руугаа хар. Дотоодод Сайн сайхны Оргилуур бий. Хэрэв та хэзээ нэгэн цагт ухвал тэр хэзээд хөөсрөн бургилах болно.” - Цог Жавхлант Эзэн Хаан Маркус Аурелиус
Илүү огноо харах
1 / 31
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах